Архангай аймгийн Хотонт сумын ИТХ

Архангай аймгийн Хотонт сумын ИТХ

Архангай аймгийн Хотонт сумын ИТХ Архангай аймгийн Хотонт сумын ИТХ

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХОРООДЫН ДАРГА, ГИШҮҮД АЛБАН БАЙГУУЛЛАГУУДААР ЧИГ ҮҮРГИЙН ДАГУУ АЖИЛЛАХ АЖЛЫН УДИРДАМЖ БАТЛУУЛАН АЖИЛЛАА.

2025-03-19

СУМЫН ИТХ-ЫН ДАРГЫН 2025 ОНЫ 03 ДУГААР САРЫН 19-НЫ ӨДӨР БАТЛАГДСАН                  “ БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАХ, САНАЛ ХҮСЭЛТ, ЗААВАР ЗӨВЛӨМЖ ӨГӨХ“ УДИРДАМЖИЙН ДАГУУ ӨНДӨРСАНТ БАГИЙН ЦАГААНСҮМИЙН ХАЛУУН РАШААНЫ ГАЗАР ОЛГОЛТЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ТУС БАГИЙН ДУНД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, СУМЫН ЕБС, ДОТУУР БАЙР, ҮДИЙН ХООЛ, ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ХҮНСНИЙ ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТ, ҮДИЙН ХООЛНЫ НОРМ НОРМАТИВ, ХООЛНЫ ЦЭС, ЭРҮҮЛ АХУЙН СТАНДАРТ, ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТТАЙ ТУС ТУС ТАНИЛЦАЖ, МЭДЭЭЛЭЛ СОНСОН, ХЯНАЛТ ТАВИН АЖИЛЛАА.
----------------------------------------------------------------------
Мөн тухайн байгууллагуудад тулгамдаж буй асуудлууд, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.
Сумын ИТХ-ын 9 дэх бүрэн эрхийн анхдугаар хуралдаанаар 🌳Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн хорооны даргаар Төлөөлөгч У.Нямжанцан, гишүүдэд Төлөөлөгч Д.Батзориг, Х.Отгонтөгс, И.Өнөрбуян, А.Даваадорж, М.Амаржаргал нар сонгогдон ажиллаж байна.
📱Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хорооны даргаар Төлөөлөгч У.Жамбалнагва, гишүүдэд Төлөөлөгч Т.Бат-эрдэнэ, А.Мөнхбаяр, Б.Ананд, Г.Энхжаргал нар сонгогдон ажиллаж байна.
🏢Нийгэм, цахим бодлогын хорооны даргаар Төлөөлөгч Ш.Сүнжидмаа, гишүүдэд Төлөөлөгч П.Батжаргал, С.Батдулам, Д.Мөнх-эрдэнэ, Б.Лонжидпил нар сонгогдон ажиллаж байна.
🚦Хууль эрх зүй, хяналт, шалгалт, өргөдөл гомдлын хорооны даргаар Төлөөлөгч Г.Цэрэндорж, гишүүдэд Төлөөлөгч Д.Өлзийжаргал, З.Дончомбо, С.Эрдэнэбаатар, С.Ариунбаатар нар сонгогдон ажиллаж байна.

Санал асуулгад хамрагдаж буй байгууллагын нэр

санал өгсөн: 18
9 / 50%
3 / 17%
6 / 33%