Сумын ИТХ-ын ээлжит хоёрдугаар хуралдаан 80,9 %-ийн ирцтэй хуралдаж 11 асуудлыг хэлэлцэх байснаас төлөөлөгчдөөс гарсан саналын дагуу 4 асуудлыг нэмж хэлэлцэж, рашаан ус ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай асуудлыг дараагийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр татаж авлаа.
Хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлууд:
1. Сумын Засаг даргын 2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай
2. Сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай
3. Сумын 2025 оны төсвийн төслийн тухай
4. Газарзүйн нэрийн тодруулалт хийх тухай
5. Сумын 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай.
6. Ойгоос хэрэглээний мод, галын түлээ бэлтгэх хэмжээ батлах тухай
7. 2025 оны байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хяналт тавих арга хэмжээний хуваарилалт батлах тухай
8. Хоршоо хөгжүүлэх сангийн орон тооны бус зөвлөлийг шинэчлэн батлах тухай
9. 2025 оны хоршоо хөгжүүлэх сангийн бодлого чиглэл батлах, зээлийн хэмжээг тогтоох тухай
10. Малын тоо толгойн албан татварын хэмжээг шинэчлэн тогтоох тухай
11. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай
12. Хог хаягдлын хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай
13. Залуучуудын хөгжлийг дэмжих салбар зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай
14.Хүүхэд хамгааллын хамтарсан баг шинэчлэн байгуулах тухай
15. Рашаан усны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай