Хуралдаанд сумын сонгуулийн хорооны дарга А.Оюунаа 2024 оны сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн зохион байгуулалт, дүн мэдээг танилцууллаа.
- Сумын ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулиар МАН-18, АН-3 төлөөлөгч сонгогдсон байна. Анхдугаар хуралдааныг Хөөвөр багаас сонгогдсон ахмад төлөөлөгч Уртнасангийн Нямжанцан нээж удирдлаа.
Сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн бүрэлдэхүүн:
- Шинээр сонгогдсон Төлөөлөгч -13
- 2 удаа сонгогдсон Төлөөлөгч - 5
- 3 удаа сонгогдсон Төлөөлөгч - 3
Хүйс: Эрэгтэй 15, эмэгтэй 6
Хуралдаанаар хэлэлцсэн асуудал:
1. ИТХ-ын Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай
2. ИТХ-ын дарга сонгох тухай
3. ИТХ-ын зөвлөл байгуулах тухай
4. ИТХ-ын хороодын бүрэлдэхүүнийг батлах тухай
5. Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай
- Сумын ИТХ-ын даргаар Сумъяагийн Ариунбаатарыг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжин баталлаа.
- Сумын Засаг даргаар Пүрэвжавын Батжаргалыг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжин Аймгийн засаг даргад уламжлахаар шийдвэрлэлээ.
ИТХ-ын ажлын алба